Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дараа Их Британи онгоцны гар тээшинд зөөврийн компьютер авч явахыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагаас Ойрх Дорнод, Хойд Африкийн есөн орноос АНУ руу шууд нисэх нислэгт гар утаснаас том хэмжээтэй электроник төхөөрөмжүүдийг гар тээшинд авч явахыг Вашингтон хориглосон. Үүнд зөөврийн компьютер, таблет, DVD тоглуулагч зэрэг орж байгаа юм.

Тэгвэл Мягмар гарагт Их Британий эрх баригчид Турк, Ливан, Иордан, Египет, Тунис, Саудын Араб улсуудаас ирэх нислэгүүдэд мөн ийм хориг тавьж эхэллээ.

 

Үүнийгээ тэд нисэх онгоцонд тэсрэх бодис нууж оруулахаас сэргийлж байна гэж тайлбарлажээ. Хориглогдсон төхөөрөмжүүдийн шаардлагыг 16 см-ээс урт, 9.3 см-ээс өргөн, 1.5 см-ээс зузаан байвал гэж тодорхойлсон байна.

 

Зарим хэт том хэмжээтэй ухаалаг гар утаснууд үүнд багтаж магадгүй байгаа юм. Хэрвээ овор хэмжээ хэтэрсэн төхөөрөмж авч яваа бол заавал ачаанд өгөхөөр болж байна.

Тагнуулын мэдээгээр энгийн жижиг төхөөрөмжүүдэд тэсрэх бодис суулгах аргыг террористууд ашиглан иргэний агаарын тээвэрт халдаж болзошгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC