Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-д

09:00 цагт "Дэлхийн усны өдөр"-ийг тохиолдуулан БОАЖЯ болон бусад байгууллагаас хамтран "Хаягдал ус-Нөөц баялаг" форумыг зохион байгуулна.

Монголбанканд

10:00 цагт Монголбанк цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ. 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

10:00-13:00 цагт "Минжтэй танилцъя" өдөрлөг болно. 

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагт "Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд" сэдэвт энэхүү хэлэлцүүлэг болно. ХХААХҮЯ, ТИКА, Мал эмнэлэг, үржлийн газар, Махны холбоо,"Мах Маркет" компанийн төлөөллүүд оролцоно.

Төрийн ордны “В” танхимд

11:00 цагт Засгийн газрын хуралдаанаар баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Англи улсын кино найруулагч, продюссер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийх талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвд 

11:30 цагт АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвд англи хэлний иж бүрэн компьютертай лабораторийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 

Чехийн Элчингийн гадна 

12:00-13:00 цагт 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ.

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 

14:30 цагт "Улаанбаатар иргэний форум" ТББ-аас санаачлан ННФ-тай хамтран “Хотын хөгжил ба хот төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Улаанбаатар иргэний форумд иргэний нийгмийн төлөөлөл, эксперт судлаачид, захиргааны албаны хүмүүс оролцоно.