Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хот яаж хөгжих ёстой вэ?

ikon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN

Улаанбаатар хотын өмнө тулгараад буй улс төр, нийгэм, эдийн засаг, экологи, дэд бүтэц, утаа, хөгжлийн хүндрэл бэрхшээл зэрэг асуудлуудыг зөвхөн төр засгийн хэмжээнд шийдэх ёстой юу? Төр засаг, хотын удирдлагууд маань эдгээр асуудлыг шийдвэрлэх дорвитой, системтэй арга хэмжээг хэрэгжүүлж чадаж байна уу? 

Тэгвэл эдгээр асуудлууд дээр нэгдсэн ойлголттой болж, тодорхой шийдвэрт хүрч байх зорилгоор Хот байгуулалтын инженер, урбанистикийн гадаадын экспертүүд, архитектор, зам тээврийн мэргэжилтэн, социологчид зэрэг эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг "УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ" ТББ-с зохион байгуулах гэж байна.

Тус форумаас зохиож буй анхны хэлэлцүүлэг өнөөдөр 14:30 цагаас Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн танхимд болох бөгөөд "Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт" сэдвээр явагдана.