Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Нийгмийн ажилтны өдөр тохиож байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийт Нийгмийн ажлын өдөр, гуравдугаар сарыг Нийгмийн ажилтны сар болгосоор багагүй хугацааг үджээ.

Нийгмийн ажилтны өдрийг Монгол Улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд нийгмийн ажилтныг тусгайлан бэлдсээр мөн 20 жил өнгөрчээ.

Одоогийн байдлаар нийгмийн ажилтан мэргэжлийг 15 их, дээд сургууль бэлдэж байгаагаас гурван сургууль бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэж байгаа юм. Шинжлэх ухаан, технологийн их сургууль ирэх жилүүдэд Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудтай хамтран оюутан солилцох, нийгмийн ажилтны ахисан төвшний сургалтад хамруулахаар болжээ.

Нийгмийн ажилтны өдөр тохиож байгаатай холбоотойгоор Монголын нийгмийн ажилтны холбооны зүгээс энэ талын эрх зүйн орчныг бий болгох, олон нийтэд мэдээлэл хүргэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар ажиллаж байгаа ажээ.