Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай олимпын тамирчид өнөөдөр Австри улсыг зорилоо

ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд  Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг өнөөдөр зорилоо. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцохоор болжээ.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

М-Си-Эс Кока-Кола компани энэхүү тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг ивээн тэтгэсэн бөгөөд тамирчдыг хүлээн авч, өндөр амжилт гаргахыг ерөөн үдлээ.

 

Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцох юм.

НИЙТ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
16 | 4 | 2 цаг