Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баттулга Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвших мэдүүлгээ өглөө

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвших мэдүүлгээ Д.Баттулга Ардчилсан Намын дотоод сонгуулийн хороонд өнөөдөр өглөө. Ардчилсан Намын дотоод сонгуулийн хороо мэдүүлгийг хүлээн авч, сонгуульд нэр дэвших эрхийг нь баталгаажуулсан юм.

“Нийслэлийн намын дарга гэдэг бол хариуцлагатай ажил. Нийслэлийн намыг удирдахын тулд намын үүр, хороо, дүүргийн дарга нар хэрхэн ажилладаг туршлагаас суралцах ёстой. Ардчилсан намыг хүчтэй болгохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшигч Д.Баттулга ярьсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Д.Баттулга нь Сүхбаатар дүүргийн Ардчилсан Намын даргын албыг хашиж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр 1996-2000 оны хооронд МоАХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ажээ.

Ардчилсан Намын бүх шатны сонгууль буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн бүртгэл гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт дуусгавар болно. 

Гэрэл зургууд /2017.03.10/

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.