Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Барселона клубийн түүхэн ялалт

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд болж, уг тоглолтын хүрээнд Францын Парис Сен Жермен багтай таарч тоглосон Испанийн Барселона клуб өрсөлдөгчөө 6-1 онооны харьцаагаар хожиж, түүхэн ялалт байгууллаа. Өмнөх тоглолтод Парисын багт 4-0 онооны харьцаагаар хожигдоод байсан Барселончууд зөвхөн ялалт байгуулах даалгавартай байсан.

Тоглолтын эхний гоолыг Барселона клубын довтлогч Луйз Суарес дөнгөж гурав дахь минутад оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Эхний гоолоос хойш Барселона клубийн довтолгоо улам ширүүссэн. Гэвч байндаа хараахан тусахгүй л байлаа. Гэтэл тоглолтын 40 дэх минутад Парисын клубийн Лейвин Курзава өөрийн хаалганд гоол оруулж тоглолтын давамгайллыг Барселона клубийн талд эргүүллээ. Ийнхүү тоглолтын эхний үе хоёр гоолын зөрүүгээр Испанийн багийн давамгайллаар өндөрлөсөн.

Харин тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад буюу 50 дахь минутад Лионел Месси 11 м-ийн цохилтоор гоол оруулж, гурван гоолын зөрүүгээр тэргүүлж эхэллээ. Хариу гоолыг Парисын баг 62 дахь минутад Л.Курзавагын дамжуулалтаар Эдинсон Кавани оруулж, нийлбэр дүнг бага зэрэг холдуулсан. Үүнээс хойш аль, аль баг нь гоол оруулахгүй байсаар 88 дахь минутад Барселона клубийн жигүүрийн довтлогч Неймар гоол оруулж, онооны харьцааг 4-1 болгосон бол тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад Неймар мөн торгуулийн цохилтоор 5-1 болгосон бол тоглолтын хамгийн сүүлчийн минутад буюу 90+5 дахь минутад Неймарын дамжуулалтаар Сержи Роберто оруулж, тоглолт 6-1 онооны харьцаагаар өндөрлөжээ.

Ийнхүү Испанийн баг нийлбэр дүн болох 6-5 онооны харьцаагаар дараагийн шатанд шалгарсан юм. Аваргуудын лигийн түүхэнд 4-0 онооны харьцаагаар хожигдсоны дараа хариу тоглолтод ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарсан анхны баг болсон юм.

Эх сурвалж: foxsports.com