Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЗЦА: Зам тээврийн осол, хэргийн талаар мэдээлэл авна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын Цагдаагийн Албанаас бичлэг дээрх тээврийн хэрэгсэл, мөн жолоочийг нь эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл ирүүллээ.


2017 оны 2 дугаар сарын 15-ны орой 23 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах "Хүннү" зочид буудлын урд замд зорчих хэсэг хэсгийн 3-р эгнээнд явж байсан марк, улсын дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын автомашин нь явган зорчигч Б-г мөргөснөөс 1-р эгнээнд явж байсан T.Pruis маркийн автомашинд явган зорчигч мөргүүлж амь нас нь хохирсон зам тээврийн осолд бичлэг дээрх хар өнгийн тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.

ЖИЧ: Зам тээврийн осол, хэргийн талаар үзсэн харсан болон бичлэг дээрх автомашин, жолоочийн талаарх мэдээ, мэдээллийг 99020702, 93023000 дугаарын утсуудад хүлээн авч байна.

МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛЖ, ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНИЙГ УРАМШУУЛНА.

 

Эх сурвалж: ЗЦА