Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Жем интернэшнл” ХХК-ийн хамт олон амьдралд өнгө нэмлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 8
Сурталчилгаа

Жем интернэшнлийн хамт олон нэгэн сэтгэлээр нэгдлээ

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Жем интернэшнл” ХХК нь олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Тэр дундаа жил бүрийн 3 сарын 8-ны өдрөөр эмэгтэйчүүд эхчүүддээ хандсан ажил хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Жем интернэшнл компанийн хамт олон “Амьдралд өнгө нэмье” уриатай сайн үйлсийн аян өрнүүлж өрх толгойлсон, зорилтот бүлгийн нэг ээжийг сонгон баярлууллаа.

Амьдралд өнгө нэмж нэг нэгэндээ итгэл хайрласан энэ сайн үйлсийн аянд компанийн нийт ажилчин, албан хаагчид бүгд нэгэн сэтгэлээр нэгдэн хандив өгчээ.

 
 
 
 

 

 “Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аян

Энэхүү сайн үйлсийн аян нь нийгмийн нэг хөдөлгөгч хүч болсон  өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулах тэдэнд сэтгэлийн дэм өгөх, амьдралд нь өнгө нэмэх зорилготой хийгдэж байгаа юм байна. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны иргэн М.Сарнайд гэнэтийн бэлэг барилаа. М.Сарнай нь маш олон зовлон бэрхшээлийг туулж өдий хүртэл явахдаа өөрийн болон хүний олон  хүүхдийг гэдэс цатгалан өсгөж яваа энгүй сайхан сэтгэлтэй эх хүн юм.

 

Хандивын хүрээнд Жем интернэшнл  компанийн бүтээгдэхүүний дээж болох Хужирт эрдэст ус, нэг удаагийн тусламж, хүүхдэд зориулсан ном сурах бичиг, дэвтэр  болон  угаалгын машин зэргийг бэлэглэсэн юм. Энэ сайн үйлсийн аян нь зөвхөн нэг эмэгтэйг баярлуулаад зогсохгүй олон хүүхдийн ирээдүй амьдралд өнгө нэмсэн үйл явдал боллоо.

 
 

М.Сарнай: Би цэцэг авч үзэхийг маш их хүсдэг байсан, миний нэг мөрөөдөл биеллээ

Түүний хувьд өнгөрсөн 10 жилийн туршид хүүхдүүдийн төлөө гэж явсаар өөрийгөө умартсан нэгэн юм. Манайхны хэлдгээр гадаа гарч эр, гэрт орж эм болно гэдэгчлэн амьдралын төлөө ганцаараа тэмцэж эмэгтэй хүн гэдгээ мартах шахсан гэхэд хэлсдэхгүй юм. Тэрээр “Би цэцэг авч үзэхийг маш их хүсдэг байсан миний нэг мөрөөдөл биеллээ” хэмээн маш их баярлаж байгаагаа Жем интернэшнл компанийн хамт олонд илэрхийлсэн юм.

 

“Амьдралд өнгө нэмье” уриатай арга хэмжээг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тэр дундаа нийгэмд эерэг үлгэр дуурайлал болж байгаа хүмүүсийг Жем Интернэшнл ХХК-ын хамт олон дэмжин ажиллахаа энэ удаагийн арга хэмжээгээрээ илэрхийлсэн юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Жем интернэшнл ХХК 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 19 цаг