Хайнекен брэнд Европын Хөлбөмбөгийн Холбоо (ЕХБХ)-ны аваргуудын лигд зориулсан телевизийн шинэ рекламаа "Prep Talk" нэртэйгээр гаргалаа.
Тус рекламд аваргуудын лигд хоёр удаа түрүүлсэн шилдэг менежер Жозе Моуриньо тоглож, алдарт Гай Ричи найруулснаараа онцлогтой юм.
Энэхүү шинэ сурталчилгаа нь Хайнекены "Champion the Match" буюу тоглолтод тэргүүл кампанит ажлын нэг хэсэг бөгөөд лигийн 2016-2017 оны улирлыг тохиолдуулан телевиз болон онлайн дижитал хэлбэрээр гарч байгаа юм.
Сурталчилгаанд Моуриньо дэлхий даяар байгаа хөл бөмбөгийн фэнүүдэд хандан тэднийг хаана ч байсан, хэдэн цаг ч болж байсан тоглолтондоо бэлэн байхыг уриалан зоригжуулж байгаагаар гарна.
Prep Talk- г үзэх:
ХАЙНЕКЕН-ы Глобал Хайнекен брэнд хариуцсан захирал Жианлука Ди Тондо хэлэхдээ
Жозе Моуриньо өөрөө
Хайнекен Аваргуудын лигтэй хамтарч байгаа 11 дэх жилдээ энэхүү сурталчилгааг “Паблисис Италиа”-аар хийлгэн гаргаж байгаа юм. Кампанит ажлын хүрээнд орон орны фэнүүдийн онцлогт тохируулсан товч хувилбар, богино рекламны шторк зэргийг мөн хийсэн байна. Тус кампанит ажил 2016-2017 оны улирлын турш явагдаж 90 гаран улсыг хамрах юм.