Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энди Марри Дубайн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн чансааг тэргүүлж байгаа Их Британийн теннисч Энди Марри Дубайн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, оны эхний цомоо хүртлээ. Тэрээр Дубайн аварга шалгаруулах тэмцээний шигшээд Испанийн Фернандо Вердаскотой учраа тааран 6-3, 6-2 онооны харьцаагаар хоёр үед буулган авсан байна.  Нас харьж яваа Фернандо Вердаско энэ удаагийн тэмцээнд форм сайтай байсан ч шигшээ тоглолтод өрсөлдөгчөө ялахад хангалтгүй байжээ.

Энди Марри ийнхүү түрүүлснээр замналынхаа 45 дахь цомыг хүртэж байгаа нь энэ юм. Дубайн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эрэгтэй тамирчин 300 мянган ам.доллар халаасалж, чансааны 500 оноо хүртдэг юм. Өнгөрсөн жил тус тэмцээнд Швейцар улсын теннисч Стан Вавринка түрүүлж байжээ. 

Эх сурвалж: bleacherreport.com

Зураг
14 | 18 | 19 цаг