Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн шийдвэр гарсан ч Баянзүрхийн асуудал шийдэгдсэнгүй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг энэ сарын 2-нд батламжилсан.

Гэвч энэ томилгоог тус дүүргийн АН-ын гишүүд эсэргүүцэж шүүхэд хандсан юм.

Харин Нийслэлийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ.

Ингээд Баянзүрх дүүргийн хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр тамга тэмдэгээ хүлээж авах гэтэл Засаг даргын өрөөг түгжжээ. 

"Би үүнийг улстөрийн асуудал гэхээсээ илүү тогтолцооны гажиг гэж харж байна. Ямар ч байсан төрийн үйлчилгээний ажил явдагаараа явах ёстой. Тиймээс энэ ажлаа үргэлжлүүлнэ" гэж Д.Пүрэвдаваа ярилаа.

Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа маргаан хагас жилийн дараа ийнхүү шүүхээр шийдэгдсэн ч Засаг дарга албан ёсоор тамга тэмдэгээ авсангүй.

Та бүхэнд сануулахад Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам 22 суудал авч ялалт байгуулсан бол Ардын нам 19 суудал авсан юм.