Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Хүн баривчилж болно, гэхдээ хуулийн хүрээнд ажилла

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын зүгээс өнөөдөр зарласан хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл түр саатуулагдаад байгаа Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр эрх баригчид хүн баривчилж болно оо, хуулийн хүрээнд баривчил. Гагцхүү хуулийн хүрээнд ажиллаж чадвал энэ бүх маргаан гарахгүй гэж мэдэгдсэн юм. 

“Тэр хүмүүст чухам юунаас болж хорьж байгаа, яагаад ингэх болсон гэдгийг тодорхой тайлбарлах ёстой. Ар гэрийнхэнтэй нь уулзах хэрэгтэй. Миний мэдсэнээр тэднийг гэрийнхэнтэй нь огт уулзуулсангүй. Эрх баригчид хүн баривчилж саатуулж байгаа бол хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Энэ бол зарчмын асуудал” гэж Нийслэлийн ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл мэдэгдлээ. 

Хорих 461-р ангид саатуулагдаад байгаа Б.Гарамгайбаатар хуулийн хүрээнд мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг шаардан өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. 

Дашрамд сануулахад, Ардчилсан намын гишүүн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж байгаа шалгалттай холбогдуулан байцааж, улмаар хорих 461-р анги руу ачсан билээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.