Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гарааны бизнес эрхлэгчдийн эрин Монголын бизнес орчинд мэндэлж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын эдийн засгийн нөхцөл байдал  хэдий хүнд байгаа ч гарааны бизнесээ амжилттай эхлүүлэн монголын төдийгүй дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа бизнесүүд төрөн гарсаар байна. Бизнес эрхлэгчдийн зарим нь хямралыг нөгөө талаараа боломж гэж харж байгаа бололтой.

 
 

Энэ оны 2 сарын 10-нд Бизнесийн салбар бүрийн манлайлагчид өнгөрсөн оны Монголын шилдэг бизнес манлайлагчийг шалгаруулахаар Шангри-ла Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдсан TITEM Leadership Awards 2016 арга хэмжээнд хуран цугласан байна.

Энэхүү TITEM Leadership Awards 2016 арга хэмжээний үеэр  хүрэлцэн ирсэн зочид хоорондоо танилцан харилцаа холбоогоо тэлэхийн зэрэгцээ  шилдэг урлагийн тоглолтуудыг сонирхож амжилт ололтоо солилцон халуун дотно яриа өрнүүлж нэгэн үдшийг жөгжилдөн өнгөрүүлжээ.

 
 

TITEM Leadership Awards 2016 арга хэмжээг зохион байгуулсан Y&R Mongolia болон Forbes Mongolia нар Монголын шилдэг манлайлагчийг шалгаруулахдаа бизнесийн салбарт амжилт гарган хамт олноо чадварлагаар удирдан манлайлсан, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулсан, мөн гадны зах зээлд нэвтэрч экспорт хийсэн байдлыг харгалзан үзэж “Натурал Эссэншиалс” ХХК буюу органик бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдаад байгаа “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч, гарааны бизнес эрхлэгч  хатагтай Д.Хуланг 2016 оны Монголын шилдэг манлайлагчаар тодруулжээ.

 

 
2016 онд амжилт бүтээлээрээ тэргүүлсэн гарааны бизнес эрхлэгч, залуу манлайлагч Д.Хуланд баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ илүү ихийг хийж бүтээж монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсье.

https://www.facebook.com/TheLeadershipForumMongolia/ 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.