Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад сүрьеэгийн тархалт өндөр байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Глобал” сангийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэтэй тэмцэх төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан судалгаагаар Монгол Улс сүрьеэ өвчлөлийн тархалт өндөр байгаа дүн гарчээ. Хэдийгээр Монгол Улс дотооддоо судалгаа явуулж, өвчтөнүүдээ бүртгэдэг ч энэхүү судалгаанд онош нь тодорхойгүй яваа, өөр вирусээр үүсгэгдсэн өвчтөнүүд хамрагдсан байна.

Монгол Улс сүрьеэ өвчний тархалтаар Ази номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос, дөрөвдүгээр байрт жагсдаг. Монгол Улс жилдээ лабораториор баталгаажсан 4,000 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг.

Харин энэ судалгаагаар дээрх тохиолдлуудаас гадна шинж тэмдэг нь арай өөр вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг ч давхар бүртгэсэн байгаа” гэж Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн А.Өнөржаргал ярьсан юм.

Одоогийн бүртгэж байгаа төвшнөөс сүрьеэ өвчний тархалт гурав дахин өндөр байгааг судалгааны явцад тогтоожээ.

Судалгаанд Баруун бүсээс Баян-Өлгий, Ховд, Завхан, Хангайн бүсээс Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төвийн бүсээс Дорноговь, Сэлэнгэ, Төв, Зүүн бүсээс Дорнод Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн 15-аас дээш насны хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс судалгааны үр дүнтэй уялдуулан одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо өөрчилж, үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэх чиглэл гаргасан байна. Мөн түүнчлэн хүн амын дунд эрт үзлэгээ сайжруулах, урьдчилан сэргийлэх эмчилгээг сайжруулах талаар анхаарал тавин ажиллах юм байна.