Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын хаан сэлфигээр “бөмбөгдөж” байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ази тивд сарын хугацаатай айчлал хийж яваа Саудын Арабын хаан Салман хэд хэдэн удаа албаныхантай сэлфи зургаа авхуулсан нь Индонез, Малайзийн сошиал ертөнцөд тарж, хэдэн сая удаа тараагдсан байна. Үүнээс өмнө хааны зургийг сошиал ертөнцөөс ховорхон олж хардаг байсан гэхэд болно.

Тэрээр энэ долоо хоногийн эхээр Ази дахь аялалынхаа эхний цэг болох Малайзад тус улсын ерөнхий сайд Нажиб Разактай хамт машинд явж байхдаа эхний сэлфигээ хийжээ.

Харин саяхан Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо хаантай хамт зоог барьж байхдаа гар утсаараа видео бичлэг хийж, интернэтэд тараасан байна. Дүрс бичлэгт хаантан шөл зооглож байгаа нь харагдаж, дараа нь ерөнхийлөгч, хаан хоёр 50 жилийн дараа болж байгаа энэ түүхэн айлчлалын талаар сэтгэгдлээ хэлжээ. Ерөнхийлөгчийн гар утасны камерны өмнө Саудын хаан “Би Индонезид, Индонезийн ард иргэдтэй хамт байгаадаа баяртай байна” гэж араб хэлээр хэлснийг орчуулагч нь бахаса (индонез) хэлэнд орчуулсан байна.

Саудын Арабын эзэн хаан нүсэр бүрэлдэхүүнтэй Ази тивээр аялж байгаа ба Индонезийн дараа Бруней, Хятад, Япон, Мальдив, Иорданд зочлох юм.

Хаан нийслэл Жакарта дахь албан ажлаа дуусгаад Бали арлыг зорих бөгөөд тэнд дөрвөн зочид буудал, 300 тансаг ангиллын автомашиныг долоо хоногийн хугацаатай захиалаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post