Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Сибирийн тайгад хоёр хоножээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Владимир Путин 2010 онд Хакаст амрахдаа

Энэ долоо хоногт Казахстан, Киргизистан, Тажикистан улсуудаар айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эцэст нь баруун Сибирийн Красноярск хотод ажилласан байна.

Харин энэ аялалынхаа төгсгөлд Путин Хакаст бууж хоёр хоног хувийн амралтаа эдэлжээ. Түүнийг хээр, ангийн отогт саатаж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.

Путин өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө амралтаа дуусгаад Москваг зорих тухай Песков ярьжээ.

Ингэхдээ Песков Путиныг “ууланд авирч байгаа” гэсэн юм. Гэвч түүний саатсан Усть-Абакан тойрог нь ан гөрөөний нутаг гэдгээрээ алдартай .

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт яваа гэнэ. Шойгу нь Тувагийн БНУ-ын унаган иргэн юм.

 
2010 онд Хакаст

Песков энэ талаар “Би Шойгугийн талаар ямар нэг мэдээлэл хэлж чадахгүй нь. Учир нь энэ бол ерөнхийлөгчийн хувийн амралт тул надад үүнээс илүү мэдээлэл алга” гэжээ.

Ер нь Путин Сибирийн аглагт хоноглож, амрах дуртай. 2014 онд тэр төрсөн өдрөөрөө хамгийн ойрхон суурин газраас 300-400 км зайтай Сибирийн тайгад амарч байсан. Тува, Хакасыг зорих дуртай Путинд өмнө нь ерөнхий сайд Дмитрий Медведев, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар бараа болж байжээ.

Лхагва гарагт Красноярск хотод Владимир Путин 2019 онд тус хотод зохион байгуулагдах 29 дэх удаагийн Өвлийн Универсиад наадмын бэлтгэл хуралдааныг даргалсны дараа түүний амралт эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Siberian Times