Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг утсанд донтогчдод зориулсан гэрлэн дохиог Нидерланд компани санаачилжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улсад өнгөрсөн сараас гэрлэн дохионы сонирхолтой, шинэ загвар ажиллаж эхэлжээ. Ухаалаг утсанд донтсон буюу байнга утсаа ширтэж явдаг иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдалд зориулж дохионы гэрлийг зам дээр тусгадаг болсноор зорчигдын аюулгүй байдалд тустай гэж санаачлагчид үзсэн байна. 

Энэхүү шинэ загварын гэрлэн дохиог "HID Traffic Systems" хэмээх Нидерландын компани анх бүтээжээ. Тэдний хувьд өөрсдийн бүтээгдэхүүнээ өөр олон улс, хотуудад худалдах сонирхолтой байгаа аж. 

Компанийн ажилтан Кийс Оскам хэвлэлд ярихдаа "Ухаалаг утасны хэрэглээ явган зорчигчдын тулгамдсан асуудал болоод байна. Энэхүү гэрлэн дохио нь утсаа ширтэж яваа хүнд харагдаж, анхааруулга болох боломжтой" гэдгийг онцолжээ. 

 

Харин Нидерландын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын газрын ажилтан Жозе де Жонг "Иргэдийг замын хөдөлгөөн оролцохдоо утсаа хэрэглэхийг дэмжих нь тийм сайн санаа биш. Тэд замын хөдөлгөөнд оролцохдоо үргэлж анхааралтай зорчиж байх хэрэгтэй. Ялангуяа ногоон гэрэл ассан ч машинууд бүрэн зогссон эсэхийг сайн шалгах нь чухал" гэжээ. 

Одоогоор энэхүү гэрлэн дохиог Бодегравен хотын гурван сургуультай ойролцоо байрлах явган хүний гарцан дээр суурилуулаад байгаа юм.  Ухаалаг утсанд донтогчдод зориулсан ижил төсөөтэй гэрлэн дохио Германы Аугсбург хотод туршигдаж байгаа ажээ. 

 

Эх сурвалж: BBC