Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний үнэмлэхтэй хүн ирэх жил болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзнэ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Үүсэж болзошгүй эмх замбараагүй байдал, танхайрлаас сэргийлэхийн тулд 2018 онд ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийг цэнгэлдэхэд үзэхийн тулд иргэний үнэмлэхээ заавал шалгуулах шийдвэрийг зохион байгуулагчид гаргажээ.

Үүнийг ирэх зун ОХУ-д зохион байгуулах Холбоодын цом болон 2018 онд зохиогдох ДАШТ-ий үеэр хэрэгжүүлэхээр болсон байна. Өмнө нь хөлбөмбөгийн аливаа тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд үзэхэд иргэний үнэмлэхийг шалгадаггүй байсан юм.

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо дээрх шийдвэрт талархалтай хандаж байгаа бөгөөд цаашид европын улсуудын дотоодын цомын тэмцээнүүдэд туршиж үзэхээр болжээ.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ болон Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болж улмаар буурал тивийн хөлбөмбөгийн холбооноос ОХУ-ыг торгоод байсан юм.

Эх сурвалж: www.gazetta.ru