Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландад очиж ажлын ярилцлагад орохын тулд бүх зардлаа даалгаж болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ажилд орох “мөрөөдлийн” ярилцлагыг Шинэ Зеланд улс санал болгожээ.

Нийслэл Вэллингтон хотын технологийн салбарынхан дэлхийн өнцөг булан бүрт байгаа ур чадвартай мэргэжилтнүүдийг нутагтаа ирж ажлын ярилцлагад оронгоо амрах үнэ төлбөргүй боломжийг амласан байна.

“Looksee Wellington” хөтөлбөрийг WREDA (Wellington Regional Development Agency), Workhere New Zealand байгууллагууд хамтран зохион байгуулж, ажилд орох хүсэлтэй азтай 100 мэргэжилтнийг сонгон тэдний замын болон байрлах бүх зардлыг даахаар болсон ажээ.

Ийм азтан болсон хүмүүс тус хотын тэргүүлэх технологийн компаниудын ярилцлагад орж, бас хоттой танилцах аялалд оролцоно.

Долоо хоног ийнхүү зочилсны дараа таалагдсан мэргэжилтнүүддээ Шинэ Зеландын компаниуд ажлын санал тавих юм.

Гуравдугаар сарын 20 хүртэл анкетыг хүлээж авах ба ярилцлага, аялал нь тавдугаар сарын 8-11-ний хооронд Шинэ Зеландад болно.

Сүүлийн үед технологийн томоохон компаниуд авьяаслаг мэргэжилтнүүдийг олж авахын тулд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Ноднин жил Netflix компани өөрийн цувралуудын зураг авалтын үеэр Инстаграм сүлжээнд газар дээрээс нь мэдээлэл оруулж түгээх ажлыг 14 хоногийн турш хийгээд $4,000 авах дөрвөн хүнийг шалгаруулж байв. Тэдний аялалын бүх зардлыг Netflix даасан юм.

Фэйсбүүк компани мөн ажилд орж чадсан эсэхээс үл хамаараад сонирхсон мэргэжилтнүүдээ бүх зардлыг нь даан ирүүлж ярилцлага хийж байжээ.

 

Эх сурвалж: Independent