Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Түргэн хоолны газрын тахианы махны 50 хувь нь тахианых бусад нь өөр зүйл байжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Канадын CBC (Canadian Broadcasting Corporation) сувгийнхан хэд хэдэн түргэн хоолны сүлжээний тахианы махнуудад ДНХ шинжилгээ хийлгэж үзэхэд гайхмаар үр дүн гарсан байна.

Хамгийн их гайхшруулсан үр дүн Subway түргэн хоолны сүлжээнээс илэрчээ. Тус сүлжээний зардаг зууханд шарсан тахианы махны 53.6 хувь нь жинхэнэ тахианы мах, үлдсэн хэсэг нь шар буурцагны дүүргэгч материал байсан байна. Мөн тахианы мөчнийх нь 42.8 хувь нь жинхэнэ тахианы мах, үлдсэн нь тахианы мах биш байжээ.

Бусад түргэн хоолны сүлжээнүүд болох McDonald’s, Chipotle, Wendy’s зэргийн тахианы махнууд харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал Wendy’s сүлжээний грилдсэн тахианы 88.5 хувь, McDonald’s сүлжээний грилдсэн тахианы 84.9 хувь, Chipotle сүлжээнийх 86.5 хувь нь тус тус жинхэнэ тахианы мах байжээ.

Subway сүлжээнийхэн судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тахианы мах нийлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж, компанийн стандарт мөрдөгдөж байгаа эсэхийг шалгахаар болсон тухайгаа мэдэгдэлдээ дурджээ.

Судлаачдын дүгнэлтээр дэлгүүрт зарагдаж байгаа түүхий тахианы мах нь 100 хувь жинхэнэ тахианы мах гэдэг нь ДНХ шинжилгээгээр харагдах ёстой. Харин боловсруулах, амтлах зэргээр өөрчилсний дараа энэ хэмжээ бага зэрэг буурах ёстой гэнэ.

 

Эх сурвалж: Independent