Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн усан сангуудын шээсний хэмжээг судалж тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Канадын хэсэг судлаачид тус улсын нийтийн усан сангуудын (бассейн) усан дахь шээсний хэмжээг судалж тогтоосноо “Environmental Science and Technology Letters” сэтгүүлд нийтлүүлжээ.

Тодруулбал Албертагийн Их сургуулийн судлаачид Канадын хоёр хотын 31 усан сангаас нийт 250 гаруй дээж авч шинжилгээ хийсэн юм байна.

Ингэхэд Олимпийн стандартын хэмжээний гуравны нэгтэй тэнцэх буюу 830,000 литр багтаамжтай нэг усан сангаас 75 литр шээс илэрчээ.

Үүнээс жижиг хэмжээтэйгээс 30 литр шээс илэрсэн байна.

Тиймээс усан сангийн усны найрлагыг тогтмол хянаж байх хэрэгтэйг судлаачид зөвлөжээ. Хүний шээс нь усны ариутгалын төрөл бүрийн бодистой холилдож, урвалд орсноор сэлэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэнэ.

Судалгааг хийхдээ усан дахь acesulfame-K (ACE) хэмээх хиймэл чихэрлэг амт оруулагч бодисын хэмжээгээр шээсний түвшинг тогтоосон байна. Учир нь хүнс, ундаанд байдаг энэ бодис нь хүний биед үлдэлгүй шээсээр бүрэн гадагшилдаг тул шээсний хэмжээг бүрэн илэрхийлэх үзүүлэлт болдог ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post