Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг сая ам.доллараар Монакод 17 метр.кв талбай худалдаж авах боломжтой

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнэ үргэлжлэн өссөөр байна. Лондон, Нью-Йорк зэрэг хотуудад нийлүүлэлтээс давсан эрэлттэй байгаа тул хамгийн их эрчтэй үнийн өсөлт явагдаж байгаа юм.

Тэгвэл тансаг ангиллын үл хөдлөх хөрөнгийн агент Knight Frank компани манай дэлхийн хамгийн баян хүмүүст зориулан гаргасан “Wealth Report” судалгааны тайландаа $1 саяар дэлхийн томоохон хотуудад ямар хэмжээний талбайтай хөрөнгө худалдан авч болохыг графикаар харуулжээ.

Knight Frank-ийн тайлан жил бүр гардаг ба дэлхийн хэмжээний баячуудын мөнгөө юунд үрж байгаа, хаашаа аялж байгаа, хаана амьдарч байгаа зэрэг мэдээллийг танилцуулдаг юм.

Графикт харуулсан хотууд нь баячуудын анхаарлын төвд байгаа газруудад тооцогдож байна.

 

 

Эх сурвалж: Business Insider