Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын хаан 2 өргүүр шат, 500 тонн ачаа, 1,500 гаруй хүнтэй Индонезд буулаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз ал Сауд бараг 50 жилийн дараа дэлхийн хамгийн олон муслим хүн амтай Индонез улсад айлчилж байна /03.01/. Түүний айлчлалын бүрэлдэхүүн, ачаа бараа хэвлэлийнхэний сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. 

Учир нь хаан Индонезид хийх есөн өдрийн аялалдаа зориулж 1,500 гаруй хүн, 500 орчим тонн ачаа, алтлаг өргүүр шат зэргийг авч яваа нь хаан хүний тав тухыг гайхууллаа. Түүний аяллын бүрэлдэхүүнд 25 хунтайж нар нь багтжээ. Мөн хоёр өргүүр шат, хоёр Mercedes Benz s600 маркийн автомашин байгаа юм байна. 

Саудын Арабын хааны гэр бүлийнхний байрлах тансаг зэрэглэлийн зочид буудлыг 10 мянга хүн хамгаалах ажээ.  Мөн 150 гаруй тогооч амралтгүй ажиллахаар болсон байна

Хаан Салман бин Абдулазиз ал Сауд Индонезийн нийслэл Жакартад гурван өдөр айлчлаад алдарт Бали арал руу амрахаар явна.  Индонезчуудын хувьд энэхүү айлчлалын хүрээнд 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авах хүлээлттэй байгаа юм. 

Харин Салман хаан цаашлаад Бруней, Япон, Хятад, Малдив улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. 

Газрын тосоо үр ашигтай борлуулж өдгөө дэлхийн хамгийн баян орны тэргүүн эгнээнд бичигдэх Саудын Арабын нэг хүнд ногдох ДНБ нь 66 мянган ам.доллар байна. Тус улс 33 сая хүн амтай бөгөөд үүний 90 хувь нь Арабчууд, 10 хувь нь Африк гаралтай Арабчууд байдаг. 

 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Telegraph