Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Испанид анхны хиймэл хүүхэнтэй цэнгээний газар нээгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Испаний Барселона хотноо өрнө дахинд анхных гэж болох хиймэл хүүхэнтэй цэнгээний газар нээгджээ.

LumiDolls нэртэй энэхүү газарт хамгийн орчин үеийн технологийн үр дүнд бий болсон силикон бүсгүйчүүдийг цагийн 80 еврогоор авч болох гэнэ.

Одооогоор  LumiDolls-д шаргал үст Кэти, улаан үст Лили, африк Лэйза, цэнхэр үст, япон анимэний баатар Аки гэсэн дөрвөн хүүхэлдэй байгаа ажээ.

Тус байгууллагын танилцуулгад амьд мэт хүүхэлдэйнүүд нь маш цэвэрхэн, үйлчилгээ нь чанартай гэж бичсэн байна.

Зарим ажиглагчид тэднийг энэ долоо хоногийн эхээр Барселонад болж өнгөрсөн Mobile World Congress арга хэмжээнд оролцсон технологийн донтой эрчүүдэд зориулж нээлтээ хийсэн гэж үзэж байгаа юм.

Испанид биеэ үнэлэх явдал хууль бусд тооцогддоггүй. Харин хүний наймаа, сэкс боолчлол өргөн тархсан үзэгдэл гэж Америкийн төрийн департментын мэдээлэлд байдаг. Тиймээс элдэв гэмт хэргийн сүлжээнд холбогдолгүй, ёс зүйтэй зугаацах сонголт нь энэхүү хиймэл хүүхнүүдийн цэнгээний газар болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb