Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэл Хятадад халдахаар заналхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Иракийн засгийн газрын цэргүүд Исламын улс бүлэглэлийн далбааг олзлоод байгаа нь

Өнгөрсөн Даваа гарагт интернэтээр тарсан хагас цагийн дүрс бичлэгт Исламын улс бүлэглэл Хятадад халдлага үйлдэж, “цусыг гол мөрөн мэт урсгана” гэж заналхийлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь террорист байгууллагын Хятадын эсрэг хийсэн анхны шууд заналхийлэл гэнэ. АНУ-ын тагнуулын байгууллагын орчуулснаар дүрс бичлэгт гарч байгаа террорист “Хятадууд та нар хүмүүсийн ярьж байгааг ойлгодоггүй. Тиймээс Халифат улсын дайчид бид та нарт зэвсгийн хэлээр ойлгуулж, дарлагдаж байгаа хүмүүсийн өшөөг аван цусыг гол мөрөн мэт урсгах болно” гэж ярьжээ.

Дүрс бичлэгт зэвсэглэсэн хүмүүс, хүүхдүүд, мөргөл үйлдэгсдийг харуулснаас гадна тагнуул хийсэн хүнийг цаазалж байгааг харуулсан байна.

Уг нь Хятад улс Ойрх Дорнодын хэрэг явдалд оролцоогүй, Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд цэргээ илгээгээгүй. Харин тус бүс нутгийн эрчим хүчний бизнест өргөн оролцоотой юм. Ийнхүү шууд заналхийлэлтэй тулгарсан шалтгаан нь Шинжаан дахь Уйгар үндэсний цөөнхийн эсрэг хэрэгжүүлж байгаа хатуу бодлоготой нь холбоотой бололтой.

Шинжаанд өрнөж байгаа салан тусгаарлах хөдөлгөөнд Бээжин маш ширүүн хандаж байгаа. Хятадын засгийн газар зөвхөн террорист хөдөлгөөнийг нухчин дараад зогсохгүй, Уйгар хүн амын шашин шүтэх эрх чөлөөг боомилох болсон нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа юм.

Вашингтонд төвтэй New America судалгааны байгууллагын 2016 онд гаргасан тайланд Шинжаанаас 114 уйгар хүн Исламын улс бүлэглэлд нэгдсэн тухай дурдсан нь бий.

 

Эх сурвалж: Foreign Policy