Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарыг будлиулсан хоёр нягтлан дахин шагналын арга хэмжээнд ажиллах эрхгүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Оскарын шагналын шилдэг киноны төрлийн ялагчийг тодруулах үеэр ноцтой алдаа гарч дуулиан тарьсан билээ.

Шүүгчдийн саналыг боловсруулж, үр дүнг гаргаж өгөх үүрэгтэй PriceWaterhouse Coopers компанийн нягтлангууд болох Бриан Кулинан, Марта Руйз нар дугтуйг сольж өгснөөр ийм эвгүй байдал үүссэн байна.

Тус компани хоёр ажилтнаа дахин ийм шагналын арга хэмжээнд оролцуулахгүй байхаар болжээ.

 
Марта Руйз, Бриан Кулинан нар шагналын дугтуйнуудыг хадгалсан цүнхтэй байгаа нь

Шилдэг киноны төрлийн ялагчийг “La La Land” болохыг зарласны дараа уг киноны уран бүтээлчид шагналаа гардаж аваад, ээлж дараалан сэтгэгдлээ хэлж байх үед алдаа гарсныг дуулгаж, “Moonlight” киног шилдэг болсныг дахин зарласан юм.

Энэхүү будлианыг Оскарын түүхэнд тохиолдсон хамгийн ичгүүртэй явдал гэж үзэж байгаа. Сүүлд гэрэл зургуудаас шүүж үзэхэд ялагчийн нэрийг агуулсан дугтуйг хөтлөгчид гардуулж өгөх ёстой байсан PriceWaterhouse Coopers компанийн нягтлан Бриан Кулинан тайзны ард шагналаа аваад тайзнаас буусан Эмма Стоуны зургийг утсаараа аван твиттет хуудсандаа оруулж байсан нь илэрчээ.

 

Үүний дараахан шилдэг киноны ялагчийг зарласан юм. Өөрөөр хэлбэл Бриан ажилдаа анхаарал тавилгүй, сошиал сүлжээнд донтож зогссон нь будлиан үүсгэх шалтгаан болсон байна.

Оскарын үдшийн маргааш нь Кулинан өөрийн твиттерт нийтэлсэн Эмма Стоуны зургийг устгасан байжээ.

 

Эх сурвалж: Business Insider