Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэр дэвшигчийнх 3.9 тэрбум төгрөг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Аудитын Газрын Стратегийн Удирдлагын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосноо өнөөдөр танилцууллаа. 


"Төрийн аудитын байгууллага Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11 ба 41.22-д заасны дагуу тооцож үзэхэд сонгуульд нэг нам, эвсэл, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож зарлах эцсийн хугацаа нь 2017 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа учраас өнөөдөр зарлаж байна.

Нэг нам, эвсэлээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.8 тэрбум төгрөгөөр, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоолоо.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэг нам, эвсэл, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2013 оны сонгуульд нэг нам, нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон дүн болон сонгуульд намуудаас зарцуулсан зардлын гүйцэтгэл, Улсын Их Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн зардлын гүйцэтгэл зэрэгтэй харьцуулан тооцоолж тогтоосон.

Энэхүү зардлын дээд хэмжээг тогтоохын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн “Нөхцөл байдлыг тогтоох” болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн” “Нотлох баримт цуглуулах” үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намуудад дараах байдлаар явууллаа.

Үүнд:

  • Захиргааны ерөнхий хуулийн 27.24-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулах “мэдэгдэл”-ийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 213, 214, 215 дугаар албан бичгээр намуудад хүргүүлсэн болно.
  • Нэг нам, эвсэл болон нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон захиргааны шийдвэр гаргахын тулд намуудаас авах саналыг Захиргааны ерөнхий хуулийн 27.4.2-д “саналыг бичгээр авах” гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 221, 222, 223 дугаар албан бичиг хүргүүлсэн болно.
  • МАХН 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар албан бичгээр саналаа ирүүлсэн бөгөөд МАХН-аас ирүүлсэн саналд Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 ба 41.2 -д заасан болон манай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 221 дүгээр албан бичигт заасны дагуу зардлын дээд хэмжээний саналыг нам ба нэр дэвшигч гэж салгаж ирүүлээгүй байна.
  • Ардчилсан Нам 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01/14 дүгээр албан бичгээр саналаа ирүүлсэн бөгөөд Ардчилсан намаас ирүүлсэн саналд Сонгуулийн тухай хуулийн 41 дүгэр зүйлийн 41.1 ба 41.2 -д заасан болон манай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаар албан бичигт заасны дагуу зардлын дээд хэмжээний саналыг нам ба нэр дэвшигч гэж салгаж ирүүлээгүй байна.
  • Монгол Ардын Нам 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Ардын намаас ирүүлсэн саналд Сонгуулийн тухай хуулийн 41 дүгэр зүйлийн 41.1 ба 41.2-д заасан болон манай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаар албан бичигт заасны дагуу зардлын дээд хэмжээний саналыг нам ба нэр дэвшигч гэж салгаж ирүүлсэн байна.
  • Намуудаас ирсэн саналд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.75-д заасан заалтыг баримталсан болно" гэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.