Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ГОЛОМТ БАНК болон НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 23
Сурталчилгаа

Амьдралын даатгалын бүтээгдэхүүнд суурилсан хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, хамтран ажиллах санамж бичгийг Нэйшнл Лайф Даатгал ХХК  болон Голомт Кастодиан байгууллаа.

 

Энэ нь даатгалын компани болон кастодиан банкны хамтран ажиллаж буй Монгол Улс дахь анхны тохиолдол болж байна.

Голомт Кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах, цэвэр үнэлгээ тооцоолох, нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм.

 

Иймээс Нэйшнл Лайф Даатгалын хувийн тэтгэврийн бүтээгдэхүүнийг Голомт Кастодианы цогц үйлчилгээтэй хослуулснаар даатгуулагчдын хуримтлалыг ил тод, эрсдэлгүй удирдах, үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтоно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг