Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

КАПИТАЛ БАНК ГАЛ БИЧИН ЖИЛД

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 23
iKon.MN

Улиран өнгөрч буй бүхэн ухаарал, угтан ирж буй бүхэн урам зоригийг хайрладаг.

 

Тиймээс ч манай Капитал банкны хамт олон 17-р жарны “Гал бичин” жилийн  өдөр бүрийг үр бүтээлтэй хөдөлмөрлөн өнгөрүүлсний дүнд ирж буй  Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилээ амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна.

Бид улс эх орны банк санхүүгийн салбарт 1990 оноос эхлэн тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж ирсэн төдийгүй 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай, эх орны банк гэдгээрээ манай хамт олон бахархадаг бөгөөд өнгөрөгч гал бичин жилд хийж бүтээсэн зарим өрнүүн, чухал ажлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

БИД ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ, ЦАХИМ БАНК БАЙХ ХЭТИЙН ЗОРИЛТЫНХОО ХҮРЭЭНД ИДЭВХИЙЛЭН АЖИЛЛАЛАА. ҮҮНД:

 

 

КАРТЫН БИЕ ДААСАН СИСТЕМТЭЙ БОЛЛОО

“Цахим банк” байх хэтийн зорилтынхоо хүрээнд картын бие даасан системийг тайлант онд нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын Үндэсний Цахим Гүйлгээний төвтэй шууд холбогдож, бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр нэвтрүүлэхэд бие даасан тогтолцоотой болсон юм.

2016 оны 02 сарын 29-ний өдрөөс эхлэн 03 сарын 03-ны өдрийн хооронд “Compass Plus” –н гишүүн  байгууллагуудын олон улсын чуулга уулзалт /ITTUG/ амжилттай зохион байгуулагдаж, уг чуулга уулзалтаар картын системийг “Нэн богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн” буюу 45 хоногийн хугацаанд  системийг нэвтрүүлж чадсан Капитал банкны хамт олныг “ITTUG 2016” цом,  сертификатаар батлан, шагнан урамшуулсан юм.

 

 

МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

МҮХАҮТ, Монгол улсын Засгийн газартай хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ТОП 100” аж ахуй нэгж байгууллагыг өргөмжлөх ёслолын арга хэмжээ 2016.04.27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болж, Капитал банк Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарав.

 

ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ БАНК

Манай банк зээлийн бодлогынхоо хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 73.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор олгов.

  • ЖДҮХСангийн зээл, ноос ноолуурын салбарыг дэмжих: Ноос ноолуурын чиглэлээр 8 зээлдэгчид 34,7 тэрбум төгрөгийн зээл олгож тус төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
  • Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 41 аж ахуйн нэгж, иргэнд 4,8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл: Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг шинээр бий болгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор 2011 оны 12 дугаар сард Сангийн Яамтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж Монгол Улсын Засгийн Газар, Япон Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд JICA-аас санхүүжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийн зээл”-ийг бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэлсэн.  Байгаль орчинд сөрөг нөлөөгүй жижиг дунд бизнес эрхлэгчид болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь уг зээлд хамрагдах боломжтой болсон төдийгүй, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн ТААТАЙ нөхцөлт зээл юм. Тайлант онд нийт 7 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон билээ.

Эдийн засгийн хямралтай өнөөгийн үед 1000₮ ч 1000-дахгүй учраас таны үргүй зардал, алтан цагийг хэмнэх зорилгоор манай Капитал банк “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-г задалж, цахим үйлчилгээний шимтгэлийг 0₮ болгосон явдал юм.

 

Өөрийн хаа байгаа газраасаа ухаалаг гар утсаараа интернэтэд холбогдон, аль эсвэл энгийн гар утсандаа мобайл банкны үйлчилгээ идэвхижүүлсэн бол аль ч банк руу мөнгөн гүйлгээг шимтгэлгүй шилжүүлнэ. Бас бүх банкны АТМ-д Капитал банкны картаар шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой. Та банкинд зарцуулах цагаа өөртөө зарцуул.

Та шимтгэлд зарцуулах мөнгөө хуримтлалдаа зарцуул. БАНКИНД ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ҮЕ АРД ХОЦОРЛОО.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭН 17-Р ЖАРНЫ АЛТАН УНЖЛАГАТ ГАЛ ТАХИА ЖИЛДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

КАПИТАЛ БАНК – ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.