Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрдэмтэн Америкаас генийн өөрчлөлттэй будааны үр хулгайлаад баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хууль зүйн департмент Канзас мужид амьдардаг Хятад эрдэмтнийг тус улсын судалгааны байгууллагаас генийн өөрчлөлттэй будааны үр хулгайлсан хэрэгт яллаж байгаагаа Пүрэв гарагт зарлажээ.

Канзасын Манхэттэнд амьдардаг 50 настай Вэйчиань Жанд үйлдвэрлэлийн тагнуулын ажиллагаа явуулсан, хулгайлагдсан материалыг хил давуулах гэж оролдсон хэргээр ял тулгаж байгаа гэнэ.

Луйзианагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан Жан нь Канзасын Ventria Bioscience компанид генийг нь програмчилсан будаа тариалах төсөлд ажиллаж байжээ. Эндээс тэр хэдэн зуун төрлийн будааны үр хулгайлан гэртээ хадгалж байсан байна.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны мэдээлж байгаагаар 2009-2014 онд тус улсад үйлдвэрлэлийн тагнуулын ажиллагаа жил бүр 15 хувь нэмэгдэж байсан бол 2015 онд 53 хувь өссөн гэжээ. Тиймээс эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг хяналтаа чангатгахыг анхааруулсан байна.

2013 онд Жаны гэрт Хятадаас үр тарианы судлаачид айлчлан ирж байжээ. Тэднийг АНУ-аас буцаж явах үед Ventria компанийн бүтээгдэхүүний дээжисийг ачаанаас нь илрүүлсэн аж.

Хятад улсад одоогоор генийн өөрчлөлттэй (GMO) хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хориглодог. Гэвч 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх хэрэгтэйг уриалж байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post