Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хамба лам, гавж Д.Чойжамц сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN

Шангри-Ла зочид буудлын их танхимд 

09:00 цагт "Монгол орны усны аюулгүй байдлын үнэлгээ" төслийн хаалтын семинар болно. 

Монцамэ агентлагийн мэдээллийн төвд

11:00 цагт  “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Олон нийт хариуцсан координатор Т. Мандахжаргал нарын хүмүүс Утааны эсрэг эцэг эхчүүдийн төлөөлөл хоёр удаа жагсаал хийж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирээгүй болон Засгийн газраас утааны эсрэг авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрдэмтдийг оролцуулах болсон талаар мэдээлэл хийнэ.

Гандантэгчэнлин хийдэд

11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:00 цагт  "Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017" форумын талаар мэдээлэл хийнэ. НЗД-ын орлогч П.Баярхүү болон зохион байгуулагчид оролцоно.

"Чингис Хаан" олон улсын нисэх буудалд

13:00 цагт Монгол улсад Олон улсын иргэний нисэхийн "Чингис хаан" төв буудал байгуулагдсаны 60 жилийн ойн өдрийн арга хэмжээ болно. 

БОАЖЯ-нд

14:00 цагт "Ногоон парламент"-ийн хурал болно.