Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи тээвэрлэгч хоёр Монгол хүн Хятадад саатуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод Монгол улсын хоёр иргэн хар тамхины төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан талаар орон нутгийн гаалийн ажилтнууд Лхагва гарагт мэдээлжээ.

Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан Энхжаргал гэгч хүний ачаанаас 72.57 грамм метамфетаминийг Бямба гарагийн орой цагдаа нар илрүүлсэн байна.

Тэр энэхүү бодисыг Бээжин хотод 10,500 юаниар ($1,529) худалдаж авснаа хүлээжээ. Нөгөө нэг зорчигч Нямжав нь Ням гарагт баригдсан байна.

Тэр мөн 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм каннабисийг Бээжин хотод байхдаа 7,500 юаниар худалдаж авсан гэнэ.

Эрээн хот бол Хятад-Монголын хуурай газрын хамгийн том боомт. Өнгөрсөн онд хил, гаалийн ажилтнууд Монголчуудтай холбоотой гурван ийм тохиолдлыг илрүүлж байжээ.

 

Эх сурвалж: ShanghaiDaily