Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Playboy сэтгүүл дахин “нүцгэлж” эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN

Жил гаруй хугацаанд хувцастай бүсгүйчүүдээр гоёж ирсэн Плэйбой сэтгүүл өөрийнхөө онцлог болсон хуучин хэв маягт эргэн шилжиж байгаагаа Даваа гарагт зарлалаа.

Өөрөөр хэлбэл Плэйбой сэтгүүлийн хуудсанд нүцгэн эмэгтэйн зураг дахин нийтлэгдэж эхэлнэ.

 

Шинээр худалдаанд гарах гурав/дөрөвдүгээр сарын дугаарын нүүр “Нүцгэн байх нь хэвийн зүйл” гэсэн гарчигтай байгаа юм. Үүсгэн байгуулагч Хью Хефнерийн хүү, тус сэтгүүлийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Купер Хефнер өөрийн твиттер хуудсанд бичихдээ “Манай сэтгүүлийн нүцгэн зураг нийтэлдэг уламжлал хуучирсан гэдгийг би хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх боловч огт байхгүй байх нь алдаа юм гэж бас үзэж байна. Нүцгэлэх нь буруу зүйл биш учраас хэзээ ч асуудал үүсгэж байгаагүй. Өнөөдөр бид өөрийн онцлог мөн чанараа буцаан сэргээж байна” гэжээ.

Жил орчмын өмнө Плэйбой анх удаа нүцгэн эмэгтэйн зураггүй дугаараа гаргаж, энэ нь жилийн өмнөхөөс 55.5 хувийн илүү сурталчилгааны орлоготой байсан тухай мэдээлж байв.

 

Эх сурвалж: CNBC