Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны өмчийн газрыг УБЕГ-тай нэгтгэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын  зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.

Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай /УБЕГ/ нэгтгэсэн нь  хууль дээдлэх зарчим болон  олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна. 

Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.