Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрт АНУ дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ

ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, Улс төрийн хэлтсийн дарга Коллийн Крэнвэлгэ, Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Вильям  Сандлин нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр энэ онд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, хууль зүй дотоод хэргийн салбарт хоёр талын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Олон улсын Хууль сахиулагчдын академид боловсон хүчин сургах, давтан бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах алба хаагчдыг сургах, энэ төрлийн гэмт хэргийн талаар кримналогийн судалгаа хийх, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр санал солилцсон юм.

АНУ-ын хувьд Монгол Улс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр боловсруулж  байгааг сайшаагаад энэ асуудалд бүхий л талын дэмжлэг үзүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ХЗДХЯ