Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Турк Эйрлайнс Оросоос ШАГНАЛ хүртлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оросын Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас тус улс руу нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудаас Турк Эйрлайнсийг  “Хамгийн шилдэг энгийн ангилал”, “Хамгийн шилдэг бүхээгний энтертаймент хөтөлбөр”  бүхий агаарын тээврийн компаниар сонгож шагнал гардууллаа.

Москвагийн бүсийн  Красногорск хотод 2017 оны энэ сарын 8-9-ний өдрүүдэдзохион байгуулагдсан “National Aviation Infrastructure Show” агаарын тээврийн үзэсгэлэнгийн үеэр Оросын Зам тээврийн сайд Максим Соколов уг шагналын Турк Эйрлайнсийн Оросыг хариуцсан Ерөнхий захирал Мэфэйл Дерибашт гардуулсан байна. 

Турк Эйрлайнс нь 2010, 2011 онд дараалан Оросын зам тээврийн салбарын дээд шагнал болох “Алтан сүйх тэрэг” (Золотая колесница) –ийг Кремлин ордноос авч байсан. Өнгөрсөн жилийн эхний хагаст гарсан онгоцны хэргийн улмаас Оросын талаас Туркийн чиглэлд хориг  тавьснаас жуулчдын тоо эрс багассан. Үүний нөлөөгөөр Турк Эйрлайнсийн Орос зорчигчийн урсгал буурсан ч, хориг цуцлагдсанаас хойн маш хурдан хугацаанд зорчигчийн тоогоо эргүүлэн нэмэгдүүлэхээс гадна бүр дээд амжилтыг хүртэл эвдэж чадсан байна.

Орос Турк хоёр улсын хооронд бий болсон хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан Турк Эйрлайнс, 2016 оны наймдугаар сард Анкара, Анталъя, Станбул-аас Москвагийн чиглэлийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн. Ийнхүү Москва руу харилцан хийж буй нислэгийн нэг өдрийг давтамжийг 11 хүргэж дээд амжилт тогтоогоод байна.

 

Эх сурвалж: 

http://www.airporthaber.com/thy-haberleri/thyye-rusyadan-iki-odul-birden.html