Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Румыньчууд 13 дахь өдрөө засгийн газрын эсрэг жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Зүүн Европын Румынь улсын олон арван мянган иргэн 13 дахь өдрөө буюу Ням гарагт засгийн газраа огцруулахаар нийслэл Бухарест хотын Ялалтын талбайд жагссан байна.

Бухарестаас гадна Клуя, Сибиу, Йаси, Тимисоара зэрэг хотуудад олон мянган хүн оролцсон жагсаал болжээ.

Өнгөрсөн сард тус улсын засгийн газар авлигын хэрэг үйлдсэн албан тушаалтнуудыг ялаас чөлөөлөх хууль гэнэт санаачилсан тул иргэд эсэргүүцлээ илэрхийлж, гудамжинд гарч байсан юм. Үүний дараа ерөнхий сайд Сорин Гриндеану шийдвэрээ цуцалснаар Румыньд 1989 оны ардчилсан хувьсгалаас хойш дэгдсэн хамгийн том тэмцлийг түр завсарлуулж байлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн бухимдлыг дарахын тулд тус улсын хууль зүйн сайд огцорсон юм.

Гэвч энэ бүх алхмыг хангалттай биш гэж үзсэн Румынь хүмүүс үргэлжүүлээд засгийн газрыг бүхэлд нь огцруулахаар тэмцэж эхэлжээ. Ням гарагт жагсагчдын шаардлага нь одоогийн засгийн газрыг огцруулж, Румыньд цоо шинэ хэлбэрийн засаглал бий болгох байлаа.

 

Эх сурвалж: Associated Press