Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп тэрбумтантай твиттер сүлжээгээр “хэрэлджээ”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт NBA-ийн Даллас Маверикс багийн эзэн, тэрбумтан Марк Кюбан руу твиттер сүлжээгээр довтолжээ.

Ингэх болсон шалтгаан нь New York Post сонинд гарсан нийтлэлтэй холбоотой. Уг нийтлэлд Дональд Трампыг 2020 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд хамгийн том аюул нь Марк Кюбаныг байх болно гэж шинжээч дүгнэсэн байв.

Марк Кюбан өмнөх сонгуулийн эхэн үед Трампыг дэмжиж байсан ч сүүлдээ эрчимтэй шүүмжилж эхэлсэн бөгөөд Ардчилсан Намаас нэр дэвшсэн Хиллари Клинтоны идэвхтэй дэмжигч болсон юм.

Тэгвэл Трамп энэ мэдээллийн дараа твиттер хуудсандаа “Би Марк Кюбаныг сайн мэднэ. Тэр намайг ихээр дэмждэг байсан ч би түүнтэй харьцахыг төдийлөн сонирхоогүй. Кюбан бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээний ухаантай хүн биш!” гэж бичсэн юм.

 Харин Кюбаны хариулт маш энгийн байсан ба тэр “Lol” (Lot of laugh – ихээр инээх) гэсэн ганцхан үг хариу бичжээ.

Дараа нь тэр өнгөрсөн оны тавдугаар сард Трампыг яагаад дэмжихээ больсноо илэрхийлэн явуулж байсан имэйлээ дэлгэж харуулаад “Тэд нар ямар хурдан мартаж байнаа…” гэж бичсэн байна. Кюбаны дэлгэсэн захидалд Трамп мөн эвгүй хариулт өгч байсан нь харагдаж байгаа юм. Трамп “Марк, Чамайг CNN-ээр харлаа, Ямар муухай юм бэ? Юу болоо вэ?” гэсэн хариу өгч байжээ.

Эх сурвалж: Business Insider