Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Германы шинэ ерөнхийлөгч сонгогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Германы шинэ ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер

Өчигдөр буюу Ням гарагт Германы ерөнхийлөгчөөр тус улсын гадаад хэргийн сайд асан Франк Уолтер Штайнмайер томилогдлоо.

Билэгдлийн чанартай энэхүү албан тушаалд Дэлхийн II дайнаас хойш 12 дахь хүн томилогдож байгаа нь энэ юм.

Социал демократ улс төрч, өнгөрсөн сарыг хүртэл гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Штайнмайер нь Германы 16 холбооны улсаас сонгогдсон хууль тогтоогчдын 1,239 хүчинтэй саналын 931 саналыг авсан байна. 103 төлөөлөгч эзгүй байсан ба 14 санал хүчингүйд тооцогджээ.

Энэ жил дөрөв дэх удаагаа Канцлерийн суудалд хүч үзэх гэж байгаа Ангела Меркель “Хэцүү цаг үед манай орныг удирдаж чадна гэдэгт нь итгэж байна” гэж Штайнмайерт хандан хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинээр томилогдсон ерөнхийлөгч Штайнмайерт баяр хүргээд Москвад айлчлахыг урьсан тухай Кремль мэдээлжээ.

Тэрээр социал демократ үзэлтэй улс төрчийн хувьд НАТО-ийн зүүн Европт тэлэх ажиллагааг шүүмжилдэг, Орос улстай зөөлөн бодлогоор харьцахыг уриалдаг юм.

Германы өмнөх ерөнхийлөгч Яахим Гаук гуравдугаар сарын 18-нд ажлаа хүлээлгэж өгнө.

 

Эх сурвалж: Reuters