Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун шинэ технологийн пуужин туршжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Японы тэнгисийг чиглүүлэн харвасан баллистик пуужингийн туршилт амжилттай болсон тухай Хойд Солонгосын төв мэдээллийн суваг дамжуулжээ.

Төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлж байгаагаар Пукгуксонг-2 нэртэй дунд-холын зайн стратегийн баллистик пуужинг туршсан байна. Удирдагч Ким Жон Ун туршилтыг гардаж удирдсан гэжээ.

Шинэ пуужин нь амдан устгагчаас бултах чадвартай, мөн анх удаа хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр ашигласан юм байна. Хатуу түлштэй хөдөлгүүр ашигласнаар пуужингийн тусгалыг уртасгаж, пуужин харвах үйл явцыг дайсны талын техник хэрэгсэл мэдрэхэд хэцүү болгодог юм.

550 км өндөрт хүрээд зүүн тэнгист 500 орчим километр зайнд туссан нь Японы усан хилд хүрээгүй гэсэн үг. Ажиглагчид хол зайд хүрээгүйг нь Хойд Солонгосын туршилтын алдаа байж магадгүй гэж үзэж байгаа юм.

Харин KCNA агентлаг туршилтыг явуулахдаа зориудаар их өнцгөөр харваж, хөрш орнуудын аюулгүй байдлыг бодолцсон гэж тайлбарлажээ.

Уг туршилтын дараа АНУ-д айлчилж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ эсэргүүцлээ илэрхийлсэн бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп холбоотон Японыг 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today