Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос баллистик пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07:55 цагт Хойд Солонгос баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын тал мэдээллээ.

Пуужинг Хойд Пёнган мужийн Кусон агаарын баазаас зүүн зүгт харвасан бөгөөд 500 орчим километр зайнд далайд туссан гэжээ. Одоо Сөүлийн цэргийнхэн мэдээлэл дээр шинжилгээ хийж, ямар загварын пуужин харвасан болохыг тогтоохоор ажиллаж байна.

Энэ туршилт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тангараг өргөснөөс хойшх анхны өдөөн хатгалга болж байгаа юм.

Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Вашингтонд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа Хойд Солонгосын довтолгооноос холбоотнуудаа хамгаалах нь АНУ-ын тэргүүн зэргийн зорилт байх болно гэж мэдэгджээ. Холбоотнууд гэдэгт Япон, Өмнөд Солонгос улсууд багтаж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн мэндчилгээндээ Ким Жон Ун өөрийн тив хоорондын баллистик пуужин хөгжүүлэх ажил нь эцсийн шатандаа орсныг зарлаж байв. Тэрээр АНУ-ын баруун эрэгт цохилт өгөх чадвартай болж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.

Энэ удаагийн өдөөн хатгалгыг шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг турших зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Korea Times