Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзалтынхаа дараа Трамп, Абэ нар гольф тоглохоор Флоридаг зорилоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар үдээс хойш нь Вашингтоноос Флоридаг чиглэн ниссэн байна.

Тэд эхнэрүүдийн хамт АНУ-ын ерөнхийлөгчийн Air Force One тусгай онгоцоор Флорида дахь Трампын эдлэн болох Мар-а-Лаго амралтын газрыг зорьсон юм.

Тэнд хоёр удирдагч гольф тоглох төлөвлөгөөтэй байгаа. Тэд Вашингтонд АНУ-Японы цэргийн хамтын ажиллагаа болон худалдааны талаар хэлэлцсэн юм.

Өмнө нь Трамп радио нэвтрүүлэгт ярихдаа Абэтай гольф тоглонгоо түүнийг итгэлтэй түнш байж чадах эсэхийг нь шалгана гэж ярьж байжээ.

Абэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трампыг сонгуульд ялсных нь дараа Нью Йоркод зочилж, дэлхийн улс орнуудын удирдагч нараас хамгийн түрүүнд уулзаж байсан ба энэ үеэрээ Трампад алтадсан гольфийн цохиур бэлэглэж байсан юм.

Японд Абэгийн Трамптай үүсгэж буй энэ харилцааг “гольфийн дипломат бодлого” гэж нэрлэж байна.

 

Эх сурвалж: Japan Today