Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх суллагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх өнөөдөр үдээс хойш суллагдлаа.

Тэрбээр "Нүүрс"хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдон 3 жил зургаан сар хоригдох ял шийтгүүлсэн билээ.

Л.Гансүх магадлангаар суллагдах хүсэлтээ гурван удаа прокурорын байгууллагад гаргасаны эцэст ийнхүү шийдэгдэв. Тэрбээр шүүхээс оноосон 3 жил зургаан сарын хорих ялын 1/2-тэй тэнцэх хугацааг эдэлж дуусгасан байна. Мөн хохирол хэмээн тогтоосон мөнгөн төлбөрөө төлж дуусгасан ажээ.