Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Клүүни 55 насандаа ихэр хүүхдийн эцэг болох гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Холливүүдын нэрт жүжигчин Жорж Клүүни, эхнэр Амал Клүүни нар ихэр хүүхэдтэй болох гэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн байна. 39 настай Амал ихэр охин, хүү тээж байгаа ба ирэх зургаадугаар сард төрөх гэнэ.

Хүний эрхийн хуульч, Ливан гаралтай Британий иргэн Амалыг бие давхар болсон гэх цуурхал сүүлийн үед идэвхтэй тархах болсон юм.

Цуутай хосууд танилцсанаасаа хойш нэг жилийн дараа 2014 оны есдүгээр сард Италийн Венец хотод хуримаа хийж байв.

Өнгөрсөн сард сэтгүүлчид Жорж Клүүнигээс Амалыг хөл хүнд болсон эсэхийг асуухад “Үгүй. Гэхдээ та нарыг ийм зүйл ярьж эхэлсэнд би дуртай байна” гэж хариулж байжээ. Клүүни өмнө нь нэг удаа гэрлэж байсан ч эцэг болж байгаагүй.

Саяхан дуучин Бэйонсе, рэппер Жэй Зи нар мөн энэ онд хүүхэдтэй болох гэж байгаагаа зарласан юм.

 

Эх сурвалж: Independent