Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ГОЁО - МЭНД АМГАЛАН САР ШИНИЙН коллекци худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 10
Сурталчилгаа
 

Будангуй хээр талын салхи, зэрэглээтсэн алсын бараа, бүсгүй хүмүүний цэвэр ичимтгий зан, нүүр царай бүгд л онцлог зохиомж, өгүүлэмжээр тасралтгүй оюун санаа руу хүүрнэн байх шиг. Бараг нэг зураг нь нэг өгүүллэг, тууж шиг өргөн задрах чадамжтайгаараа зураач С.Заяасайханы зураг илүү давуу талтай хэмээн уран зургийн салбартаа үнэлэгдэж байна.

 

ГОЁО брэнд Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулан танилцуулж байгаа МЭНД АМГАЛАН шинэ коллекцидоо Зураач С.Заяасайхан уран зургийн бүтээлүүдийн хээ, элементийг сайн чанарын хүр хорхойн торгон дээр буулган, загварууддаа шингээж өгсөн бөгөөд өмсөж эдэлж буй танд урлагийн бүтээлийн нэг хэсэг, дахин давтагдашгүй нэгэн гэдгийг тань мэдрүүлэх болно.

Үндэсний уламжлалт агуулга бүхий өнгө дүрс, хээ чимэглэл торгон дээр бууж, ноолууран загваруудад туссанаар НООЛУУР, ТОРГО хэмээх байгалийн гаралтай үнэт материалуудын төгс хослол үүсэж буй юм. Өнгөний хувьд хул, хүрэн ягаан, номин ногооны тод хослолууд зонхилж буй нь уудам Монголын газар нутаг, элсэн манхан, мөнх хөх тэнгэрийг билэгдэнэ.  

 

Нүдээр үзэх яруу найраг болох уран зургийн элементүүдээр баяжигдсан загваруудаас гадна нано технологиор сайжруулалт хийж, ус тос гэх мэт гадны нөлөөлөлд шууд өртөхгүй ноолууран даавуугаар хийгдсэн уламжлалт дээл, хантаазны загварууд МЭНД АМГАЛАН сар шинийн коллекцид багтаж байна.

Сэтгэлд дуурсах яруу найраг мэт нүд баясгах урлагийн бүтээлийг Монгол бүсгүйн уран шаглаагаар амилуулж, МЭНД АМГАЛАН Сар шинийн ГОЁО-г урлалаа.

Та дараах ГОЁО нэрийн дэлгүүрүүдээс сонгоорой.

  • ГОЁО Үйлдвэрийн дэлгүүр
  • Төв номын сангийн дэргэдэх ГОЁО дэлгүүр
  • Улсын их дэлгүүрийн 2-р давхарт
  • Шангри-Ла молл
  • Central mall 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.