Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим ААН-ийн татварыг 90 хувиар БУУРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яам, ТЕГ-аас өнөөдөр Төрийн ордонд татварын зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан билээ. 

Хууль батлагдсанаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй

  1. Хүнсний үйлдвэрлэл,
  2. Хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,
  3. Барилгын материалын үйлдвэрлэл
  4. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар боллоо.

Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байсан. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуульд заасан байна. 

Хууль батлагдсанаар эхний ээлжинд нийт 4,678 жижиг дунд аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 1.3 орчим тэрбум төгрөгийн татварын дэмжпэгийг эдлэхээр байна.

Тэд өмнө нь 10 хувийн татвар төлж байсан бөгөөд ийнхүү 90 хувиар бууруулж 1 хувь болголоо.