“1000 дахин үржүүлэгч” урамшууллын сүүлийн буюу Супер шагналын эздийг тодруулах гурав дахь тохирол 2-р сарын 5-ны өдөр, 20.50 цагаас 21.00 цагийн хооронд Монгол HD телевизээр амжилттай явагдаж дууслаа. Аз нь гийсэн саятангуудаа танилцуулъя.
“1000 дахин үржүүлэгч” урамшууллын удаах боломж болох “1000 азтан 1000% нэгж” хожих сугалаанд 8322 цифрээр төгссөн дугаартай 1000 хэрэглэгч 1.25-ны 12 цагаас 2-р сарын 5-ны тохирол хүртэлх хугацаанд хийсэн хамгийн өндөр дүнтэй цэнэглэлтээ 1000% нэмэгдүүлж авлаа. 10000₮-ийн картаар дансаа цэнэглээд 100000 нэгж авна гэсэн үг юм. Азтангууд 1000% нэгжээ тохирол дууссанаас хойш 1 цагийн дотор хүлээн авах ба азын нэгжээ яриа, мессеж, интернет гээд бүх хэрэглээндээ зарцуулах боломжтой болно.
Саятангууд мөнгөн шагналаа СКАЙтел компаниас албан ёсоор холбогдсоны дараа хүрэлцэн ирж аваарай. Азтан саятан болсон хэрэглэгчдэдээ СКАЙтел компанийн зүгээс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. СКАЙтелийг сонгосон таныг азын тэнгэр ашид ивээх болтугай! Монгол хүн бүхэн азтай, одтой, хийморьтой!