Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн холын зайн нислэг Шинэ Зеландад амжилттай газардлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн хол зайд тооцогдох нислэгийг Qatar Airways компани Доха-Окландын хооронд үйлдэж, өнөө өглөө амжилттай газарджээ.

16 цаг, 23 минут үргэлжилсэн нислэг 14,535 км замыг туулж Катараас Шинэ Зеландад хүрсэн байна. Холын нислэгт зориулагдсан Boeing 777-200LR онгоц нийтдээ 10 цагийн бүсийг туулж, зогсолтгүй нисжээ.

Онгоцонд 4 нисгэгч, 15 үйлчлэгч ажиллаж, 1,100 аяга цай, кофе, 2,000 ус ундаа, 1,036 хоолоор нислэгийн турш үйлчилсэн байна.

Шинэ чиглэлийн анхны онгоцыг угтаж авдаг олон улсын нислэгийн уламжлалын дагуу Шинэ Зеландын аврах албаныхан Катарын онгоцыг усан буугаар шүршиж угтжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Emirates Airline компани Дубайгаас Окланд хүртэл 14,200 км зайнд нислэг үйлдсэн нь дэлхийн дээд амжилт гэгдэж байв.

 

Эх сурвалж: The Guardian