Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Германы сэтгүүлийн нүүрэнд Трампыг шогложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы Der Spiegel сэтгүүл Бямба гарагийн дугаарынхаа нүүрэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Эрх чөлөөний хөшөөний толгойг тасдсан байгаагаар дүрсэлсэн зургийг нийтэлсэн юм.

“America First” гэсэн тайлбартай уг зураг нь Германд болон гадаад ертөнцөд багагүй маргаан өрнүүлээд байна.

Вашингтон энэхүү зургийн улмаас АНУ-Германы харилцаанд сэв сууж болзошгүйг анхааруулсан бол Германы зарим хэвлэл Der Spiegel сэтгүүлийг сэтгүүлзүйд хортой үйлдэл хийлээ хэмээн шүүмжилжээ.

Тэгвэл Ням гарагт тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Клаус Бринкбаумер “Бид ардчилал, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, шударга ёсонд аюул учраад байгааг энэ зургаар илэрхийлсэн юм. Бид ардчиллыг хамгаалж байна” хэмээн тайлбарласан байна.

Германы канцлерь Ангела Меркелийг өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн гол холбоотон байсан гэдэг. Харин шинэ ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дүрвэгсдэд нээлттэй бодлог явуулснаар аймшигтай том алдаа хийсэн гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian